Сайхан сумын сурагчид шинэ сургуульд ороход бэлэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-02 17:22:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд 480 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус сургуулийг байнгын ашиглалтад хүлээн авахаар улсын комисс ажиллаж байгаа аж.

Тус тосгонд 1981 онд ашиглалтад орсон 264 хүүхдийн хүчин чадалтай сургууль үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Иймээс Номгон тосгонд Ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ муу байгаад анхаарч БСШУСЯ-ны захиалгаар, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт хийж, эл 480 хүүхдийн сургуулийг ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Сургуулийн барилга угсралтын ажлыг Минж проперти компани гүйцэтгэж байгаа аж.



 

Холбоотой мэдээ