"Чадварлаг багш-2019" спортын шигшээ тэмцээн болов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-02 17:08:46

Ховд /МОНЦАМЭ/. "Чадварлаг багш-2019" боловсролын салбарын спортын аварга шалгаруулах шигшээ тэмцээн боллоо.

Ховд аймгийн БСУГ, Залуу багш нарын холбоо хамтран багш нарын оюуны алжаалыг тайлах, эрүүл мэндийг дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард "Чадварлаг багш-2019" спортын тэмцээн зохион байгуулсан.

Тус тэмцээнд 25 байгууллагын 49 баг дөрвөн бүсэд хуваагдан шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн.

Тэгвэл "Чадварлаг багш-2019" боловсролын салбарын спортын аварга шалгаруулах шигшээ тэмцээн есдүгээр сарын 28-ны өдөр боллоо. Өмнөх тэмцээнд дөрвөн бүсээс эхний хоёр байрт шалгарсан багийн 200 орчим тамирчин спортын дөрвөн төрлөөр  хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорив

Гар бөмбөгийн төрөлд, эрэгтэй: тэргүүн байрт Мөст сумын ерөнхий боловсролын сургууль, дэд байрт Цаст Алтай цогцолбор сургууль, гуравдугаар байрт  Манхан сумын сургууль

Эмэгтэй: тэргүүн байрт Манхан сумын сургууль, дэд байрт  Цаст Алтай цогцолбор сургууль, гуравдугаар байрт Алтай сумын сургууль 

Шатрын төрөлд, эрэгтэй: тэргүүн байрт Ө.Тилеубек /7 дугаар сургууль/, дэд байрт Б.Галбадрах /3 дугаар сургууль/ гуравдугаар байрт Б.Баярдалай /Дарви сум/

Эмэгтэй: тэргүүн байрт Ч.Түвшинсайхан / 3 дугаар сургууль/ дэд байрт Б.Бибигүл /Ховд сум/, гуравдугаар байрт Б.Азжаргал /Мөнххайрхан сум/

Даамны төрөлд, эрэгтэй: тэргүүн байрт  Д.Баасанжав /Цаст Алтай цогцолбор сургууль/, дэд байрт  Л.Наранзаяа / 6 дугаар  сургууль/, гуравдугаар байрт  Б.Эрдэнэболд /2 дугаар сургууль/

Эмэгтэй: тэргүүн байрт Н.Цэрэндулам /Мөст/, дэд байрт Б.Бибигүл /Ховд сум/, гуравдугаар байрт Т.Эрдэнэцэцэг /2 дугаар сургууль/

Теннисний төрөлд, эрэгтэй: тэргүүн байрт А.Энхтөр / 6 дугаар сургууль/, дэд байрт Г.Эрдэнэбат /1 дүгээр сургууль/, гуравдугаар байрт  Н.Энхболд /Цаст Алтай/

Эмэгтэй: тэргүүн байрт  Г.Болортулга / 2 дугаар сургууль/, дэд байрт  П.Гэрэлмаа /Манхан/,  гуравдугаар байрт  Б.Сүрэнхүү /Булган-2 сургууль / тус тус шалгарчээ. 

Энэхүү тэмцээн нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортоор дамжуулан багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж албаныхан хэллээ.



Холбоотой мэдээ