Ахмадуудад чиглэсэн үйл ажиллагаанд 300 гаруй сая төгрөг зарцуулжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-02 16:25:31
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ, Ахмадын холбоо хамтран олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан 1000 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж баярын цэнгүүн зохион байгууллаа. 

Орхон аймаг 10  мянга гаруй ахмадтай бөгөөд үүний 1000 орчим нь уг цэнгүүнд хүрэлцэн ирсэн байлаа. Аймгийн ИТХ, ЗДТГ-аас ахмадуудынхаа эрүүл мэнд, боловсрол, амралт чөлөөт цаг, хөдөлмөр эрхлэлтэд нь чиглэсэн “Ач санах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж 2017 оноос хойш 300 гаруй ахмадыг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулжээ.

Мөн ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, зөвлөн туслах үйлчилгээ, нийгмийн халамж, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд 300 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Дээрх цэнгүүний үеэр 100 гаруй ахмадыг төрийн одон медаль болон аймгийн ИТХ, Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагналаа.

Ташрамд дурдахад, Орхон аймагт ахмадуудад чиглэсэн 22 зөвлөл үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Холбоотой мэдээ