Гэмт хэргийн улмаас 26 хүн нас баржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-02 16:27:06

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний найман сарын байдлаар 182 холбогдогч бүхий 398 гэмт хэрэг гарчээ. Гарсан гэмт хэргийг задалбал хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 91, өмчлөх эрхийн эсрэг 223, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 30, байгаль хамгаалах журмын эсрэг 5, бусад 49 хэрэг гарсан байна.

Гэмт хэргийн улмаас 26 хүн нас барж, 114 хүн гэмтэж бэртэн, улс болон иргэдэд 1512.8 сая төгрөгийн хохирол учирчээ. 

Бүртгэгдсэн нийт хэргийн 7.5 хувийг бүлэглэж, 13.0 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 536 хүнийг албадан саатуулж, 236 хүнийг баривчилсан  байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 13.1 хувиар буюу 46 тохиолдлоор өссөний дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 30.4 хувиар буюу 7 тохиолдлоор,  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 58.2 хувиар буюу 82 тохиолдлоор өссөн байна.                         

Холбоотой мэдээ