"Хөдөлгөөнт баг" ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-03 10:58:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 2-ноос эхлэн хөдөө сумдаар "Хөдөлгөөнт баг" ажиллаж эхэллээ. 

Энэ удаад өмнө нь яваагүй долоон сум буюу Баян-Овоо, Хүрмэн, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Булган суманд төрийн нэг цэгийн үйлчилгээг "Хөдөлгөөнт баг"-аар хүргэх юм байна. Уг үйл ажиллагааг Баян-Овоо сумаас эхлүүлж байгаа. Энэ сарын 2-18 хүртэл тус ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

"Хөдөлгөөнт багаар дамжуулан төрийн бүх үйлчилгээг иргэдэд нэг дороос үзүүлэх юм. Мөн үсчин, гоо сайхан гэх мэт иргэдэд хүргэж болох бүх үйлчилгээг хамт цогцоор хүргэхийг зорьж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ