Шинэ сар хур тунадастай эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-02 17:20:04

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-нд шилжих шөнө аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 10-12 м/с хүрч ширүүссэн байна.

Энэ сарын хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи 1-р арав хоногийн эхээр болон 2-р арав хоногийн дунд үе, 3-р арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.  

 

Холбоотой мэдээ