Аваргаас бусад бүх цолтон төрсөн энэ жилийн наадамд харцага Ц.Содномдорж түрүүлж Улсын арслан цолтон болов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүлж Монгол Улсын арслан цол хүртлээ.
2489 өдөр