Найрамдлын дэнж дээр 7500 хүүхэд чуулж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд Ази Номхон далайн бүсийн 31-р Жембори /Майхант цугларалт/ албан ёсны нээлтээ баасан гарагт хийлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын скаутуудын майхант цугларалтын 31 дэх удаагийнхыг Монголын Скаутын Холбоо /МСХ/, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Найрамдал” цогцолбор зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нарын 7500 хүүхэд оролцож буйгаараа онцлог юм.
2471 өдөр