"ТБД Андууд"-ын уулзвараас 25 дугаар эмийн сан хүрэх авто замыг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-05 13:32:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Геодези, Усны барилга байгууламжийн газар (ГУББГ)-аас ус зайлуулах шугам тавихтай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө буюу "ТБД Андууд"-ын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдрийн 23.00 цагаас эхлэн түр хаах болжээ.


Тус авто замыг маргааш буюу энэ сарын 6-ны 07.00 цагт нээх юм. 


Түүнчлэн Хан-Уул дүүрэг, 75 дугаар сургуулийн баруун талын авто замыг өнөөдрийн 23.00 цагаас маргааш өглөөний 07.00 цаг хүртэл түр хаана. Тус хэсэгт БСШУЯ-ны захиалгаар “Нишин” ХХК дулааны шугамын ажил хийж гүйцэтгэх аж. Энэ хугацаанд иргэдийг бусад авто замаар зорчихыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас анхааруулав.

Холбоотой мэдээ