ЗТХЯ-ны өдөрлөгөөр зорчигч, тээврийн цахим үйлчилгээг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-23 18:50:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ажлыг сурталчлан таниулах яамдын нээлттэй өдөрлөг хуваарийн дагуу үргэлжилж байна.

Өнөөдөр БХБЯ-ны өдөрлөгөөр салбарын 40 гаруй байгууллага оролцон ажлаа танилцуулсан бол өнгөрсөн ням гарагт болсон ЗТХЯ-ны өдөрлөгөөр зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийг танилцуулж, харьяа агентлагууд иргэдэд үйлчилж ажиллалаа.

Тухайлбал, УБТЗ ХНН эрүүл мэндийн үзлэг оношилгооны галт тэрэг зорчуулж буйгаа танилцуулж, уг галт тэрэгний тасалбар захиалгаар үйлчилж байв. Мөн ачаа тээврийн цахим үйлчилгээ, тусгай түрээсийн вагоны захиалга болон ачаа тээврийн зуучлалын үйлчилгээ үзүүлсэн юм.


Тэгвэл АТҮТ ТӨХК тээврийн нэгдсэн систем, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шинэчилсэн програм хангамж, зорчигч тээврийн онлайн тасалбар бичилт зэрэг онлайн үйлчилгээ болон мэргэшсэн жолоочийн шалгалтыг газар дээр нь авч ажиллав.

Мөн МИАТ ТӨХК онлайн билет захиалга, онлайн бүртгэлийн талаар зааварчилгаа, сурталчилгаа хийж, компанийн зүгээс зарласан, хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Холбоотой мэдээ