Брекситийн хугацааг хойшлуулахыг үүрэг болгосон хуулийн төсөл баталжээ
ЛОНДОН. /TASS/. Брекситийн хугацааг дахин хойшлуулах хүсэлтийг Европын Холбоонд /ЕХ/ тавихыг Засгийн газарт үүрэг болгох тухай хуулийн төслийг Их Британийн парламентын Нийтийн танхим лхагва гарагийн орой гурав дахь хэлэлцүүлгээр баталжээ. Уг хуулийн төслийг батлахыг депутатын 313 нь дэмжиж, 312 нь эсэргүүцсэн байна. Санал хураалтыг парламентын телевизийн сувгаар шууд дамжуулжээ.
2264 өдөр