Завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-07 13:51:54

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аялал, амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор завьт болон хөдөлгөөнт эргүүл улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна.


ОБЕГ-ын мэдээлснээр, энэхүү ажлын хүрээнд нийслэлийн долоон дүүрэг, 13 аймгийн нутаг дэвсгэрийн 43 байршилд алба хаагчид ажиллаж, гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэн ажиллаж байгаа юм.


Хөдөлгөөнт буюу завьт эргүүл иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж,  есдүгээр сарын 15-ныг хүртэл үүрэг гүйцэтгэх ажээ. 

Холбоотой мэдээ