Израил Газын зурваст агаарын цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРГАЗА. /TASS/. Израил улсын цэргүүд Газын зурвас дахь хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөний байрлалд агаарын цохилт өгчээ. Агаарын цохилтыг шатамхай шингэн, тэсрэх бодис бүхий агаарын бөмбөлгүүд хөөргөсний хариуд өгсөн тухай тус улсын Батлах хамгаалах армийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Газын зурвастай залгаа хилээс хөөргөсөн шатамхай шингэн, тэсрэх бодис бэхэлсэн агаарын бөмбөлгүүдийг илрүүлж, устгадаг тусгай төхөөрөмж бүтээснээ Израилын Батлан хамгаалах арми дөрөвдүгээр сарын сүүлээр мэдээлжээ.
2018 оны гуравдугаар сард Газын зурвасын хилийн бүсэд эхэлсэн олныг хамарсан жагсаалын үеэр Палестины хэт давруу үзэлтнүүд шатамхай зүйлс бүхий агаарын бөмбөлгүүдийг Израил руу хөөргөж эхэлсэн байна. Израил улс үүнийг террорист ажиллагаа гэж үзэж байгаа юм. Одоогоор хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй боловч учирсан хохирол хэдэн сая ам.доллароор үнэлэгджээ.