Байлдааны ажиллагаануудын үеэр энгийн иргэд амиа алдсаныг хүлээн зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-03 12:27:34

ВАШИНГТОН. /TASS/. 2018 онд Ирак, Сири, Афганистан болон Сомали улсад явуулсан АНУ-ын байлдааны ажиллагаануудын үеэр наад зах нь 120 энгийн иргэн амиа алдсан байна. Энэ тухай Пентагоны жил тутмын тайлан мэдээнд дурджээ. 


Конгрессын хүсэлтээр гаргасан АНУ-ын Батлан хамгаалах яамны тайлан мэдээнд дурдсанаар, Ирак, Сирид 42 хүн, Афганистанд 75, Сомалид хоёр энгийн иргэн амиа алдсан байна. Эдгээр улсад явуулсан байлдааны ажиллагаануудын үеэр нийтдээ 65 хүн шархаджээ. Тайлан мэдээнд мөн “Ливи болон Йемений иргэд амиа алдсан талаар баттай мэдээлэл хүлээж аваагүй” гэдгийг дурдсан байна.


“2018 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны бүх ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу, тодруулбал, энгийн иргэдийг дайнаас хамгаалах тухай хуулийн дагуу явуулсан" гэж Пентагон тайлан мэдээндээ тэмдэглэжээ. АНУ-ын Батлан хамгаалах яам 2017 оны тайландаа хэчнээн энгийн иргэн амь үрэгдсэн талаар дурдаагүй байна.


Холбоотой мэдээ