ХОВД: Чандмань сумыг хатуу хучилттай авто замд холболоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-09 17:36:05

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань сум хүртэл шинээр 56.9 км хатуу хучилттай авто зам барьсан юм.  

41.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тус авто замын ажил өнгөрсөн долоо хоногт бүрэн дуусаж, улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа.

100 жилийн түүхтэй Чандмань сумын иргэд ийнхүү хатуу хучилттай авто замтай болсондоо талархалтай байв. 

Чандмань сум нь Ховд аймгаас 150 гаруй км зайд оршдог. 3000 гаруй хүн амтай.   

Онцлоход, Ховд аймгийн 10 гаруй сумыг өдгөө аймгийн төв болон Улаанбаатар хот, улсын хилтэй хатуу хучилттай авто замаар холбожээ.  

Холбоотой мэдээ