Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргалаа
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Хашаат, Өлзийт, Цэнхэр, Батцэнгэл, Төвшрүүлэх суманд шүлхий өвчин гарсан. Шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал амьтанд шууд хавьтлын замаар халдахаас гадна голомт бүхий бүс нутгаар дамжин өнгөрсөн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, бэлчээр, ус, өвс, араатан амьтан, хүнээр дамжин халдварладаг. Үүнтэй холбогдуулан Дархан сумын Засаг Даргын Тамгын газраас малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргалаа.
2073 өдөр