Ханиад, томуунаас сэргийлэхийг зѳвлѳж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог
халдварт томуу, томуу төст өвчин ихээр гарч хүүхдийн тасгийн хүлээн
авахад өдөрт дунджаар 70-80, амралтын өдрүүдээр 214 хүртэлх хүүхдүүд ирж байгаа
тул бага насны хүүхдүүдийг дулаан байлгах, олон нийтийн газраар шаардлагагүй
тохиолдолд авч явахгүй байх, ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл
яаралтай мэргэжлийн эмчид хандахыг Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч
Б.Шаравжамц мэдээлж байна.
Тус
тасаг нь 54 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 74 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өвчилсөн
хүүхдүүдийн дийлэнх нь өндөр халуурсан, огиулж бөөлжсөн, гүйлгэх зовиуртай ирж
байгаа тул эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Нэмж дуулгахад
халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, ханиалгах зэрэг өвчний
ерөнхий шинж тэмдэг илэрсэн үед ажлын
цагаар өрхийн эмнэлэгт, орой
цагаар хүүхдийн тасгийн эмчид яаралтай хандаж, зөвлөгөөг ягштал
баримтлан хэвтрийн дэглэм сахиж, хамт олон, найз нөхдөдөө халдвар тараахгүйн
тулд эмчийн магадлагаа авч гэрээр асаргаа сувилгаа үзүүлэх шаардлагатай аж. Түүнчлэн халдвартай
хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар, дуслын замаар
дамжин халдварлаж өвчин үүсгэдэг тул бага насны хүүхдийг олон хөлийн газраар
дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг сайн чанартай шим
тэжээлтэй хоол хүнсийг тогтмол хэрэглүүлж байхыг хүүхдийн эмч нар зөвлөж байна.