Оройн дээдийн адислал үзэсгэлэнг дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-13 12:05:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан "Оройн дээдийн адислал" үзэсгэлэнг Дархан-Уул аймгийн музейд дэлгэлээ. 
Энэхүү үзэсгэлэнд Богд хаан
Жавзандамба хутагт, Дондогдулам хатны шүтээн хөрөг, Богд хаант Монгол Улсын төрийн далбаа, Богд хааны тэргүүндээ залж байсан титэм, ёст дээл, ёст хүрэм, гутал, хөөрөг даалин, хааны ордонд хэрэглэж байсан эдлэл хэрэглэл, эмээл, хөмөлдрөг, хударга гэхчилэн ховор нандин үзмэрүүдийг толилуулж байна.  Энэ сарын 11-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн 10 хоног үргэлжилж Дарханчуудын мэлмийг баясгах аж. Тэр бүр орон нутагт дэлгээд байдаггүй ховор наднин үзмэр, Их Богдын болон хатны эдэлж хэрэглэж байсан зүйлсийг үзэж сонирхох иргэд олон байгаа нь эхний хоёр өдрөөс ажиглагдаж байна гэж музейн ажилтнууд мэдээллээ.
Ховор нандин үзмэрүүдээс өмнө Тернозавр Батаарыг Дархан хотын музейд хагас жилийн хугацаанд байрлуулж эртний Монголын ховор амьдтын ертөнцөөр аялуулж байсан.

Холбоотой мэдээ