Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-05 14:26:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Эрүүл монгол" хүүхэд төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын Оюуны ирээдүй цогцолцор сургуулийн хичээлийн Б байр болон 15 дугаар сургуульд өнгөрсөн 4 дүгээр сард нийт 4 ширхэг ус цэвэршүүлэгч төхөөөрөмж суурилуулсан юм. Тэгвэл энэ удаа Оюуны ирээдүй цогцолцор сургуулийн хичээлийн А байр болон "Од" цогцолбор сургуулийн хичээлийн Б байранд мөн нийт 4 ширхэг ус цэвэршүүлэгч суурилууллаа. 
Хүүхэд бүрт хүртээмжтэй, эрүүл мэндэд илүү үр өгөөжтэй энэ ажлын үр дүнд багш, сурагчид талархалтай хандаж байна. Дархан сумын Орон нутгийн хѳгжлийн сангийн хѳрѳнгѳѳр суурилагдсан Солонгосын Хюндай фермийн тус төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн 4 шатлалт төхөөрөмж
ажээ.

Холбоотой мэдээ