Мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдаан боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-12-12 14:32:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Худалдаа үйлчилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэхээр мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Дөрөв дэх жилдээ зохион байгуулсан тус уралдаан нь  орчин үеийн худалдааны технологи болон үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, харилцан бие биенээсээ туршлага судалж ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх “Хэрэглэгчээ дээдэлж-Соёлтой үйлчилцгээе” зорилгын дор болов. 
Уралдаан “Чигэстэй-Очир” ХХК-ийн Очир супермаркетэд болсон юм. Нийтдээ 8 байгууллагын 16 худалдагч оролцсоноос нэгдүгээр байрт Г.Баасанжаргал 90 оноогоор шалгарчээ. Удаах байруудад
Б.Очмаа, Ш.Уранчимэг, Э.Оюундалай нар орсон байна. Энэхүү уралдааныг Аймгийн ЗДТГ, ХОХБТХ, ХХААГ, СХЗХ, МХГ, Дархан сумын ЗДТГ, ХЭАХН, ХАҮТ хамтран зохион явууллаа.

 

 

Холбоотой мэдээ