Гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-11 18:52:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх, ил задгай үнс, нурам хаяхгүй байх талаар сургалт хийв. Тус сургалтыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Хүүхдийн төлөөх орон нутаг” /ДЗМОУБ/ төсөл, Улаан загалмайн хороо хамтран энэ сарын 10-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн сургалтын танхимд зохион байгуулав.

Сургалтаар Дархан сумын хамгийн их гэр хороололтой 15 дугаар багийн үнсний савгүй 50 өрхийн иргэдэд галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Дээрх ажлын хүрээнд Галын аюулгүй байдлын тухай хууль болон гэр байшингийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт хийж Улаан загалмайн хорооноос ахуйн өргөн хэрэглээний бараа материал, ДЗМОУБ-ын Хүүхдийн төлөөх орон нутаг төслөөс өрх бүрт нэг үнсний сав өгч гал гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх гарын авлага материалаар хангасан юм. Энэ нь гэр хороололд гал түймэр гарах эрсдэлийг бууруулах бодитой арга хэмжээ болсноороо ач холбогдолтой гэж ОБГ-ын алба хаагчид онцолж байна.

Холбоотой мэдээ