Сургуулийн орчинд түр сургалт, давтлага зохион байгуулахгүй байхыг мэдэгдэв
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 31 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан /жагсаал цуглаан, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хүлээн авалт , хурим найр, бүх төрлийн цайллага, биеийн тамир спортын арга хэмжээ, бөхийн барилдаан, соёл, урлагийн арга хэмжээ, бүх төрлийн баар, караоке, дотоод орчинд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, түр сургалтын төв, үзвэр үйлчилгээ, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, амралт, жуулчны бааз, сүм хийдийн нэгдсэн мөргөл зэрэг/ арга хэмжээ зохион байгуулахыг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон.
1200 өдөр