ТТЗ-ийн салбар зөвлөл хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-18 17:51:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Терроризмтой тэмцэх зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн хурал өнөөдөр аймгийн ЗДТГ-ын байранд боллоо.

Хуралд Терроризмтой тэмцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, хурандаа Ж.Төгс-Очир, Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллүүд оролцсон байна.

Хурлаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн үндсэн үүрэг, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдэх арга замуудын талаар санал солилцжээ.

Мөн аймгийн хэмжээнд хадгалагдаж байгаа устгах шаардлагатай химийн хорт бодис болон гадаад улсаас сөргөөр нөлөөлж болзошгүй экстермист үзэл суртлын талаар хэлэлцсэн аж.

Холбоотой мэдээ