Цагаан сарын барилдаанд аймгийн начин Б.Сундуй түрүүлэв

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-21 19:20:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг өнөөдөр аймгийн Спорт цогцолборт үзэгчгүйгээр зохион байгууллаа.

Тус барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглосноос Булган сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Сундуй түрүүлж, Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит үзүүрлэв.

Мөн Ногооннуур сумын харьяат аймгийн начин Д.Алтынбек, Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн начин Б.Базарсад нар шөвгөрлөө.

Бөхчүүдийн шагналыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар нар гардуулж баяр хүргэв.

Холбоотой мэдээ