Нэгдсэн эмнэлэгт агаар халдваргүйжүүлэгч төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-24 19:05:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Бейсен, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Япон Улсын Газком компани хамтран аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10 ширхэг агаар халдваргүйжүүлэгч төхөөрөмж хандивлав.

Төхөөрөмжийн тус бүрийн үнэ нь 2,2 сая төгрөг бөгөөд агаарт байгаа вирус, нян, бактери, хөгц, мөөгөнцрийг устгаж ариутгах, агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй аж.

Төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук хүлээн авч, хандивлагчдад талархал илэрхийллээ.   

Холбоотой мэдээ