Нийтийг хамарсан ажил, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 22-ны өдрөөс хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-18 21:13:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдөр энэ оны анхны хуралдаанаа хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа.  

Үүнд:

1.Бүх төрлийн баар, цэнгээний газар, сургалтын төв, үзвэр үйлчилгээ, халуун ус, саун, шашны үйл ажиллагаа, ойн баяр, жагсаал цуглаан, цэцэрлэгийн үйл ажиллагаа, цахим тоглоом, амралтын газар, хурим найр, соёл, урлагийн үйл ажиллагаа, мөсний баярын үйл ажиллагааг энэ сарын 22-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар 100 хувь хязгаарлав.

2.Хурлын үйл ажиллагаа, ресторан, зоогийн газар, мөн хүнсний зах, дэлгүүрээс бусад барааны захыг  50 хувийн дүүргэлттэй ажиллуулахаар болов. 

Холбоотой мэдээ