Цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-25 14:36:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар хамтран Цагаан сарын баярыг тохиолдуулан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа.

Тус уралдаан нь Монгол ардын аман зохиолын нэгэн төрөл болох ерөөлийг хүүхэд, залуучуудад танин мэдүүлэх, ерөөлчдийг олж илрүүлэх, хөгжүүлэх, мартагдсан соёлын биет бус өвийг сэргээн өвлүүлэх зорилготой.

Ерөөлийн сэдэв нь гэрийн ерөөл, эсгийн ерөөл, урианхайн домын 3 сумын ерөөл, хадгийн ерөөл, уурга, эмээлийн ерөөл, айргийн ерөөл зэрэг байна.

Шилдэг ерөөлүүдийг цахимаар шалгаруулах бөгөөд ялагчдыг мөнгөн шагналаар урамшуулна. Шаардагдах 1,7 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах ажээ. 

Холбоотой мэдээ