"Nomadic hunters" баг футзалын УАШТ-д тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан футзалын
"Сонирхогчийн цом 2022" улсын аварга шалгаруулах тэмцээнд Баян-Өлгий аймгийн "Nomadic hunters" баг
тэргүүллээ.
Тус багийн хувьд хагас шигшээ тогтолтод "Капитрон" багийг 7:2 харьцаагаар
ялж, тэргүүн байрны төлөө тоглох эрхтэй болсон.
Харин шигшээ тогтолтод "Хан-Уул" багийг 5:2 харьцаагаар ялж, цомын эзэн
болсон байна.