Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 иргэнд баривчлах шийтгэл оноожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-20 12:07:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон ч согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон 135 иргэнд холбогдох 134 хэргийг шийдвэрлэжээ.

Энэ нь шүүхээр шийдвэрлэсэн нийт зөрчлийн 31,4 хувийг эзэлсэн байна.

Үүнээс 124 холбогдогчид баривчлах шийтгэл оногдуулжээ. Тодруулж хэлбэл, 111 иргэнд 7-10 хоногийн, 13 хүнд 11-15 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 122 хүнийг 10-20 хоногийн албадан сургалтад, 10 хүнийг 21-30 хоногийн албадан сургалтад хамруулах шийдвэр гаргасан байна. Мөн 8 холбогдогчид оногдуулсан баривчлах шийтгэлийг торгох шийтгэлээр сольж, 3 холбогдогчийг шийтгэлээс чөлөөлжээ.

Зөрчилд холбогдсон 135 холбогдогчийг насны ангиллаар нь авч үзвэл 15 настай 1, 16-17 насны 2, 18-21 насны 6, 22-29 насны 36, 30-39 насны 52, 40-49 насны 30, 50-иас дээш насны 8 хүн байна. 

Холбоотой мэдээ