Шинээр сонгогдсон багийн Засаг дарга нар тамгаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-20 11:48:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн төв Өлгий сумын 12 багийн иргэдийн Нийтийн хурлыг энэ сарын 8-ны өдрөөс зохион байгуулж, багийн Засаг дарга нарыг сонголоо.

Засаг даргаар сонгогдсон иргэдийг энэ сарын 19-ний өдөр Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Космос, Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат нар хүлээн авч, захирамж, тамгыг нь гардууллаа.

Дээрх 12 багийн Засаг даргын 5 нь шинээр, 7 нь улиран сонгогдсон аж. Багийн Засаг даргаар сонгогдсон иргэдийн нэрсийг доор танилцуулж байна.

Үүнд:

Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргаар Ж.Көгершин;

Өлгий сумын 2 дугаар багийн Засаг даргаар А.Отарбай;

Өлгий сумын 3 дугаар багийн Засаг даргаар  А.Тилеухабыл;

Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргаар С.Багдат;

Өлгий сумын 5 дугаар багийн Засаг даргаар Я.Сайран;

Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргаар С.Сырлыбек

Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргаар М.Бахытбек;

Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргаар А.Жанат;

Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргаар Х.Даулет;

Өлгий сумын 11 дүгээр багийн Засаг даргаар С.Ханат;

Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргаар  Б.Жанат;

Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргаар М.Жанатхан нар тус тус ажиллана.

Холбоотой мэдээ