Баян-Өлгийд 3,4 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-22 10:43:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09:06:55 цагт газар хөдлөлт бүртгэгдлээ.

Одон орон, геофизийкийн хүрээлэнгийн тус аймаг дах салбараас өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн голомт нь Бугат сумын төвөөс урд зүгд 5 км газарт /байршил: 48.91 90.03/ бүртгэгдсэн бөгөөд 3,4 магнитудын хүчтэй байжээ.

Чичирхийлэл Бугат, Өлгий сумын иргэдэд мэдрэгдсэн. Иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй байна.

Холбоотой мэдээ