Мөсөнд боогдсон жараахайнуудыг голд зөөвөрлөн шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-25 15:20:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилчид мөсөнд боогдсон олон тооны жараахайг аварсан байна.

Тодруулж хэлбэл, Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын Даян нууранд цутгадаг булгийн эхэнд олон тооны жараахай бөөгнөрч, мөсөнд хавчигдан боогдсон байжээ.

Үүнийг байгаль хамгаалагч нар ажиглалтаар тогтоож, жараахайнуудыг тухайн газраас 20 км зайд зөөвөрлөн урсгал устай голд нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулсан байна.





Холбоотой мэдээ