Баян-Өлгийд аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк хамтран Баян-Өлгий аймагт "Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийг 2021 оноос хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, төслийн багийн ахлагч Б.Чинзориг нар энэ сарын 18-ны өдөр Өлгий сумын ард иргэдтэй уулзах үеэр танилцууллаа.
2060 өдөр