Захиргааны хэргийн анхан шатны шүүх гуравдугаар улиралд 66 хэрэг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-26 13:38:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар улиралд шинээр 65 нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт 88 хэргээс 66 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад таван хэргээр буюу 8.1 хувиар өссөн үзүүлэлт аж.

Шийдвэрлэсэн нийт хэргийг төрлөөр нь авч үзэхэд төрийн албаны маргаан 20, газрын маргаан найм, нийгмийн даатгалтай холбоотой маргаан нэг, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан ес, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 16, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой нэг, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан гурав, бусад маргаан найм байна. Үүнээс 23 хэргийг хялбаршуулсан журмаар, 43 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 62 удаа оролцжээ. Мөн Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах байгууллага 10, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага дөрвөн удаа хариуцагчаар татагдсан ажээ. 

Холбоотой мэдээ