Алтай Таван богдод авирахаар явсан АНУ-ын иргэн сураггүй болжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-23 16:39:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн нутаг дэвсгэрт орших Алтай Таван богд ууланд  авирахаар явсан АНУ-ын иргэн 40 настай эрэгтэй П сураггүй болжээ.

Түүний хувьд энэ сарын 18-ны өдөр ууланд авиралт хийгээд 20-ны өдөр буцах байсан ч эргэж ирээгүй гэсэн мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” компаниас энэ сарын 21-ний өдрийн орой аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч өнгөрсөн ням гарагаас эхлэн эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр сураггүй болсон гадаадын иргэнийг хараахан олоогүй байна.  

Холбоотой мэдээ