Сураггүй болсон АНУ-ын иргэнийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-25 11:48:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт орших Алтай Таван богд ууланд энэ сарын 18-ны өдөр авиралт хийхээр явж сураггүй болсон АНУ-ын иргэн П-г аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна.

Тухайн иргэний хувьд ууланд авиралт хийгээд есдүгээр сарын 20-ны өдөр буцах байсан ч эргэж ирээгүй гэнэ.

Гадаадын иргэнийг Алтай Таван богд ууланд хүргэж өгсөн «Алтай тур» компаниас өгсөн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 22-ны өдрөөс эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тийм учраас эрэн хайх ажиллагааг түр зогсоож, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах хүсэлтийг аймгийн Цагдаагийн газарт хүргүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр эрэн сурвалжлах ажлыг энэ сарын 24-ний өдрөөс зохион байгуулж эхэлсэн байна.   

Холбоотой мэдээ