Баян-Өлгийд айл өрхөд борлуулах цахилгааны үнэ 17 төгрөгөөр нэмэгджээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш айл өрхөд борлуулах цахилгааны үнэ гурван удаа нэмэгдээд байна. Тодруулбал, айл өрхөд борлуулах 1 кВт/ц цахилгааны үнэ 17 төгрөгөөр нэмэгдэн 126 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны үнэ 46 төгрөгөөр нэмэгдэн 192 төгрөгт тус тус хүрчээ.
1773 өдөр