Өлгий сумын Хотгор багт цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-17 15:22:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хотгор багт орон нутгийн төсвийн санхүүжилтээр 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж өнөөдөр ашиглалтад орууллаа.

Барилгын нийт төсөвт өртөг 199 сая төгрөг бөгөөд "Классик солюшн" компани товлосон хугацаанд багтаан барьжээ.

Өлгий сумын Хотгор баг нь аймгийн төвөөс 133 км алслагдсан, Хотгорын нүүрсний уурхайг түшиглэн байгуулсан баг аж. Одоогоор багт 128 өрхийн 610 хүн амьдардаг. Багийн төвд бага сургууль, эмнэлгийн салбар, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэг нь өнөөдрийг хүртэл айлын өвлийн сууцны зориулалтаар барьсан хуучин барилгад үйл ажиллагаа явуулж иржээ.

Иймд шинэ барилгатай болсноор хүүхдүүд стандартын шаардлага хангасан тохилог орчинд хүмүүжих боломж бүрдэж байна. 

Холбоотой мэдээ