Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Барилгын материалын
сорилт шинжилгээний лабораторитой боллоо.
Лабораторийн нээлтийн ажиллагаа
энэ сарын 21-ний өдөр болж, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг
дарга А.Гылымхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хэлтсийн
дарга Л.Лувсан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Лабораторийг улсын төсвийн нэг
тэрбум 173 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулжээ. Барилгын ажлыг
орон нутгийн "Нур-Едил" компани гүйцэтгэсэн байна.
Тус лаборатори ашиглалтад орсноор
импортын болон дотоодод үйлдвэрлэсэн 15 төрлийн барилгын материалын хийц,
бүтэц, эзэлхүүний шинж чанарыг Монгол Улсад болон олон улсад
мөрдөгдөж буй стандартын дагуу тодорхойлох боломж бүрдэж байгааг мэргэжлийн
хүмүүс онцолж байна.