М.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-21 11:30:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн Цэнгэл сумын харьяат, Таван богдын бүргэдүүд дэвжээний бөх М.Аманбекийн цолыг мялаах наадам энэ сарын 20-ны өдөр Өлгий хотын спорт цогцолборт боллоо.

Цолны мялаалга наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 32 бөх барилдсанаас Улаанхус сумын харьяат, Таван богдын бүргэдүүд дэвжээний бөх улсын начин Б.Серик түрүүллээ.

Мөн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Т.Ерболат үзүүрлэж,  аймгийн арслан Н.Мустафа, аймгийн начин Х.Олжас нар их шөвөгт шалгарлаа. 

Холбоотой мэдээ