Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-17 12:59:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн харьяат 33 настай эрэгтэй С энэ сарын 15-ны өдрийн 07:30 цагийн орчимд ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болжээ.

Энэ талаар дуудлагыг есдүгээр сарын 16-ны өдрийн 17:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ар гэрийн хүмүүс нь өгсөн байна. Дуудлагын дагуу тус газрын зургаан алба хаагч, ар гэрийн есөн хүн 17:55 цагаас Ховд голын усанд эрэн хайх ажиллагаа явуулж эхэлжээ. Эрэн хайх ажиллагааны явцад тухайн өдөр гэрээсээ гарч аргал түүхээр явсан тус сумын өөр нэгэн иргэн болох 54 настай, эрэгтэй Б-гийн цогцсыг "Арал" гэдэг газраас Ховд голын уснаас олж, Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Харин С-г эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул өнөөдөр 07:00 цагаас дахин үргэлжлүүлж байна.  

Холбоотой мэдээ