50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил эхэллээ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Арвайхээрт 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр
боллоо. Өвөрхангай аймгийн нийт хүн амын 33.4 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг
бөгөөд аймгийн БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай , Баянхонгор, Өвөрхангай
аймаг, Булган аймгийн Рашаант сумын харъяат 20 орчим мянган хүүхэд үзүүлж, 2400
гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.
2206 өдөр