Хархорины зам дээр осол гарч, хоёр иргэн нас баржээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-09-05 17:03:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хархорин сумын ойролцоо улсын чанартай авто замд суудлын автомашин мөргөлдлөө гэх дуудлагаар Хархорин сум дахь ОБХ-ын аврагчид 13 цагийн үед осол болсон газарт очсон байна.

Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Алион” загварын суудлын автомашин, Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан “Тенна” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, хоёр иргэн нас баржээ.

Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна.

Холбоотой мэдээ