Богд сум ӨМӨЗО-ы Ингэн сумтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-05 10:10:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Богд сум ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Ингэн сумтай ах, дүүгийн харилцаа тогтоож, сумын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Өвөрхангай аймгийн Богд сум нь 472 мянган толгой малтай бөгөөд сүүлийн хоёр жилд  Монгол Улсын 330 сумаас малынхаа тоогоор эхний тавт багтаж байна. Харин Ингэн сум нь 3 түмэн малтай аж. “Тиймээс малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, айл өрхийнхөө орлогыг сайжруулах боломж бий. Алшаа аймгийн Ингэн сум нь газар нутаг, иргэдийн амьдрал ахуйн хувьд ижил тал олонтой учир хамтран ажиллах боломжтой. Малчдаа туршлага судлуулахаас ажлаа эхэлнэ” хэмээн сумын Засаг дарга Ч.Чинзориг хэлж байв.

Ингэн сумын малчид ясаар сийлбэр урлахдаа гаргуун тул Богдынхон тэмээний яс нийлүүлэх, ингэний сүү, цагаан идээ худалдах зэргээр худалдаа, наймааны жим гаргах гэнэ. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаандэл уул, ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Алшаа-Зүүн хошууны зааг Өлзий боомт нээгдвэл Богд, Ингэн сумын иргэд хил нэвтрэхэд илүү хялбар болох аж. 

Холбоотой мэдээ