Спортын их наадамд оролцох тамирчдаа төв талбайгаас үдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-07 10:31:59

Өвөрхангай /МОНЦАМ/Э. Монголын хүүхдийн спортын VI их наадамд оролцох Өвөрхангай аймгийн баг, тамирчид Улаанбаатар хотыг зорилоо. 

2019 оны 9 дүгээр сарын 7-15-ны өдрүүдэд болох бөгөөд энэ удаагийн наадамд манай аймгийн 160 гаруй тамирчин 16 төрөлд өрсөлдөнө. Тэмцээнд оролцох тамирчдад аймгийн удирдлагууд амжилт хүсч, төв талбайгаас үдэн гаргасан юм.

Хүүхдийн спортын наадамд манай тамирчид үргэлж манлайлан оролцдог бөгөөд жүдо бөхөөр багаараа тэргүүн байр, самбо, чөлөөт бөх, хөнгөн атлетикийн төрлөөр гуравдугаар байрт шалгарч байжээ. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог Монголын хүүхдийн спортын наадмыг Засгийн газрын 2018 оны 318 дугаар тогтоолын дагуу энэ жилээс хоёр жил тутамд зохион байгуулахаар болж байна.

Холбоотой мэдээ