Малчдын бүлэгт 60 сая төгрөгийн техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар олголоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-09-06 17:07:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Улаан загалмайн хорооноос Бат-Өлзий, Бүрд, Зүүнбаян-Улаан сумын малчдын бүлэгт 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олголоо.

Английн Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Олон нийтийн оролцоонд суурилсан зудын гамшгийн эрсдэлийг бууруулах нь” төслийн хүрээнд дээрх гурван сумын малчны бүлэгт гэрийн мод, модон эдлэл хийхэд хөрөө рам, байгалийн хадланг их хэмжээгээр авах трактор, хадуур, тармуур, хүнсний ногоо тарих, үрлэгч, хураагч, анжис зэргийг олгож байгаа юм.

“Өнөөгийн байгаль, цаг агаарын эрс тэс нөхцөл байдалд дан ганц мал маллаж амьдрах нь тийм ч баталгаатай биш учраас малчид маань давхар орлого олох боломжийг эрж хайх нь зүйтэй” хэмээн аймгийн ИТХ-ын дарга, Улаан загалмайн хорооны дарга А.Ишдорж хэлж байв.

Холбоотой мэдээ