Өвөрхангайд 1982 оноос эхлэн тарваган тахлын голомтыг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-05 16:54:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж байгаа тул тарвага, зурам агнахгүй байх, тэдгээрийн арьс, мах худалдан авах, хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг аймгийн МХГ-аас анхааруулж байна.

Өвөрхангай аймаг тарваган тахлын байгалийн голомтыг 1982 оноос судалж эхэлсэн бөгөөд тарваган тахлын 188 өсгөвөр илрүүлж, 860000 га талбай голомттой болохыг тогтоожээ. Үүнээс 38.9 хувь буюу 336000 га талбай нь тахлын идэвхтэй бүс нутагт хамрагдаж, жил дараалан тарваган тахлын өсгөвөр илэрч байна. Ялангуяа Хайрхандулаан, Арвайхээр, Уянга, Тарагт, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан сум тарваган тахлын идэвхтэй бүс нутаг юм.

Аймгийн МХГ-аас тарвага, зурамны үхсэн сэг, зэмтэй таарвал шууд харьцахгүй байх, яаралтай мэргэжлийн байгууллагад мэдээлэх, тарвага, зурамны бөөс, бүүргэнд хазуулахаас сэргийлэх, тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байхыг нийт иргэдэд зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ