batkhuu@montsame.mn
2024-04-20 22:27:22
Баруунтуруунд үр тарианы агуулах, гурил тэжээлийн үйлдвэр байгуулах шаардлагатай байна
  Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сум энэ жил 13.91 мянган га талбайд тариалалт хийж, 17.438 мянган тонн үр тариа хураан авч, сүүлийн жилүүдэд байгаагүй арвин ургац авсан бахдам амжилтыг газар тариалангийн салбарт гаргасан байна. Мөн 3800 гаруй талбайд уриншийн боловсруулалт хийж, 3200 тонн байгалийн хадлан бэлтгэн өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ. Сумын тариалан эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн санхүүжилтээр 2,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж усалгаатай газар тариаланг сэргээх, үр тарианы агуулах үтрэмийг сэргээн шинэчлэх, техник технологийн шинэчлэлт хийх, үр бордоог орон нутгийн онцлогт тохируулан сонгож хэрэглэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч тариалсан талбайд ургацын хэмжээ өсөх үндэслэл болсон байна. 
1956 өдөр