Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-24 23:03:25

Увс /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Габриелла Спирли энэ сарын 24-25-ны өдөр Увс аймагт ажиллаж байна. Түүнийг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Увс аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол, Швейцар улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус аймагт хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар санал солилцсон юм. Мөн Швейцарын парламентын дарга Марина Кароббио Гүшеттигийн 6 дугаар сард ирэх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангах талаар ярилцлаа.

Одоогийн байдлаар Швейцарын хөгжлийн агентлагаас Увс аймагт Бэлчээрийн менежмент, Ногоон алт төсөл, аймгийн Нэгдсэн эмнэлэгт Нийгмийн эгэх хариуцлага төсөл, Тогтвортой бичил уурхай, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Монгол ногоо, Элио цэцэрлэг зэрэг төсөл арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа юм.

Холбоотой мэдээ