Төслийн 2, 3-р шат хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-24 22:37:00

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2,3-р шатыг хэрэгжүүлэгч талууд хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сэргээн босголтын зээлийн банкны төслийн менежер Нина Отто, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар өнөөдөр гарын үсэг зурсан байна 

Тус төслийн 2, 3-р шатанд нийтдээ 27,5 сая еврогийн төсөл хэрэгжих юм байна. Энэ төсөл нь баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн газар зүйн хувьд томоохон (кластер) бүс нутагт болон бусад бие даасан ТХГН-т 2019-2026 оны хооронд хэрэгжих аж. Орон нутгийн засаг захиргаа, аймаг, сум, малчдын нөхөрлөл болон хувийн хэвшилтэй хамтран хамтын зохицуулалттай менежментийг хэрэгжүүлнэ гэдгийг төслийн багийнхан энэ үеэр онцолсон байна.

Аймгуудын ТХГН-ийн Хамгаалалтын захиргаадад нийтдээ 250 мянган еврогийн дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцас энэ үеэр гардуулжээ. 

Холбоотой мэдээ